Нүүр хуудас » 2009 » 11 сар » 13 » Икер Касийяс
12:53 PM
Икер Касийяс

Бүтэн нэр: Икер Касийяс Фернандез
Төрсөн он:1981.05.20
Төрсөн газар: Спайн улс, Мадрид хот, Мостолес дүүрэг
Өндөр: 182 см
Байрлал: Хаалгач
Хүүхдийн сургууль: Реал мадридын хүүхдийн академи
Тоглож байсан багууд: 1998-1999 он Реал Мадрид С 26 тоглолтонд оролцсон
1999 он Реал Мадрид В 4 тоглолтонд оролцсон
1999- Реал Мадрид 357 тоглолтонд оролцоод байна



Реал Мадрид дахь Кареер



1981 оны 5 сарын 20 ны нэгэн сайхан нартай өдөр Спайны шигшээн ахлагч Реал Мадрид багийн үндсэн хаалгач Икер Касиияс Фернандез мэндэлжээ.Реал Мадридын акедемийн бүтээгдэхүүн Касийяс нь 1990-91 оны улиралд хүүхдийн багт элсэн орсоноор түүнйи кареер эхэлсэн юм.Түүнийг анх 1997 оны 11сарын 27нд дөнгөж 16тай байхад нь анх 1-р багт Аваргуудын Лигийн Розенборгтой хийх тоглолтонд дууджээ.Гэхдээ тэрээр анхныхаа тоглолтыг 1998-99 оны улиралд Бодо Илгнерээр сэлгэгдэж гарч ирсэнээр хийжээ.Дараагийн улиралд тэрээр багийн үндсэн хаалгач болжээ.2000 онд Тэрээр Аваргуудын лигийн финалын тоглолтонд оролцсон хамгийн залуу хаалгач болжээ.Тэр тоглолтонд Касийяс хаалгаа сайн манаж Валенсиа клубыг 3 0 ээр хожжээ.Тэр тоглолтыг хийх үед тэрээ дөнгөж 18 нас 12 сар 27 хоногтой байжээ.Гэхдээ 2000-01 оны улиралд үндсэн хаалгачийн байраа Сезар Санчезд алджээ. Гэхдээ 2002 оны Аваргуудын Лигийн финалын тоглолтын төгсгөл үеэр Сезар Санчез бэртсэнээр Касийяс Гарч ирж гайхамшигтай олон хаалтуудыг хийж байсанаар Леверкузеныг 2-1 ээр хожсон байна. Энэ тоглолтоос хойш өөрийн 1 номероо хэнд ч алдаагүй юм.2007-08 оны улиралд түүний хувьд гайхамшигтай улирал байв. Тэрээр 36 тоглолтонд 32 хон гоалыг алдснаар Реал Мадрид 31 дэх удаагаа Ла Лигэд түрүүлэв. Тухайн жилдээ шилдэг хаалгачид өгдөг Замора Тропиг авав.2008 оны 2 сарын 14нд тэрээр багийн ахлагч Раулын хамт гэрээгээ сунгаснаар 2017 он хүртэл Реал Мадридын 1 номерыг эзэмшихээр гарын үсгээ зурав. Тухайн улиралдаа УЕФА гийн шилдэг багт 2 дахь удаагаа багтсан байна. Мөн гэрээг байгуулсанаар түүнийг авахыг хүссэн баг нь 113 сая фунтыг төлөх шаардлагатай болсон байна.2009 оны зуны солилцоо наймаагаар Манчестер Сити 129 сая фунтээр авья гэсэн боловч тэрээр багтаа үнэнч үлдсэн байна.


Шигшээ дэх кареер


Касийяс анх 16 настайдаа Спайны Ю-17 буюу 17-оос доош насныханы багт тоглож гараагаа эхэлжээ.Тэрээр Спайны шигшээ багт 100 тоглолт хийсэн нь Спайны шигшээн хаалгыг хамгийн олон удаа мансан хаалгач нарын 2-т бичигддэг байна. Түүний өмнө Домогт хаалгач Андони Зубизаррета 126 тоглолтонд орсоноор бичигддэг юм.Насанд хүрэгчдийн багт 19 нас 14 хоногтой байх үедээ анхныхаа тоглолтыг хийсэн бөгөөд 2000 оны Евро 2000 -д шигшээдээ дуудагдаагүй юм. Гэхдээ 2002 оны дэлхийн аваргад Сантиаго Каннизаресын сэлгээний хаалгачаар оролцсон юм.21 настай байхдаа Ирландын эсрэг тоглолтонд 2 пеналти хааж багаа ялалтанд хүргэснээр түүнийг Испаны шигшээн гарааны хаалгачаар тоглуулахаар болжээ. Евро 2004 д хэсгийн тоглолтуудад оролцож ердөө 4 гоал алдсан байна.2006 оны дэлхийн аваргад ч гэсэн тэрээр Спайны шигшээн 1-р хаалгачаар тоглож харамсалтай нь шөвгийн 16д Францад 3-1-ээр хожигдсоноор дэлхийн аваргаас хасагдсан юм.ЕВРО-2008 д Раул оролцоогүй учир багийн ахлагчийн туузыг зүүсэн юм. Тэрээр Италитай хийсэн тоглолтонд Ди Натале болон Де росси нарын пеналтиг хаасанаар Испаний шигшээ 4-2 ын харьцаатайгаар торгуулийн цохилтоор хожсон юм.Улмаар Испаний шигшээ Германыг 1-0оор Торресын гоалын ачаар хожиж аваргалсан юм.Тэрээр 82 тоглолтонд оролцоод байх үедээ 42 удаа хаалгаа цэвэр манасан байна.Тэгээд 2008 оны дэлхийн шилдэг хаалгач болсон байна.2009 оны 11 сарын 14 нд 100 дахь тоглолтоо хийжээ. Түүнээс гадна Раул 104 Зубизаррета 126 тоглолтонд оролцож байжээ.

Шагналууд:

Реал Мадридтай хамт

La Liga: 2000–01, 2002–03, 2006–07, 2007–08
Spanish Super Cup: 2001, 2003, 2008.
UEFA Champions League: 1999–00, 2001–02
UEFA Super Cup: 2002
Intercontinental Cup: 2002

Спайны залуучуудын багт

UEFA U-15 Championship:[20] 1995
UEFA U-16 Championship: 1997
UEFA-CAF Meridian Cup: 1999
FIFA World Youth Championship: 1999

Спайны шигшээд

UEFA European Championship: 2008

Хувийн

Bravo Award: 2000
Don Balón Award for Breakthrough Player of the Year: 2000
UEFA Team of the Year: 2007, 2008
ESM Team of the Year: 2007–08
Zamora Trophy: 2007–08
ESM Team of the Month: April-May 2000, January 2001, May 2002, February-March 2004, October-December 2007, January 2008, April 2008
UEFA Euro 2008 Team of the Tournament
FIFPro World XI: 2007–08
IFFHS Best Goalkeeper: 2008
FIFA.com Team of the Year: 2008
LFP best goalkeeper: 2008/200
Харсан: 1412 | Нэмсэн: dnamkhai | Рейтинг: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид сэтгэгдэл бичих боломжтой.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]